MongolianRussian

ҮНДСЭН ЦЭС.

Нийслэлийн Засаг даргын “Шилдэг менежменттэй зуслан” өргөмжлөлт “ГАЛАКСИ” зуслан

 

“ГАЛАКСИ” хүүхдийн зуслан  хотоос 28 км газарт, Гачуурт тосгоны Баянтөхөмийн аманд байрладаг.

Нэг ээлжиндээ 150 хүүхэд хүлээн авах тав тухтай амралтын байр, 150 зэрэг хооллох хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хоолны газар, соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулах 200 хүүхдийн хүчин чадалтай бүжгийн заал, биеийн тамирын стандартын шаардлагыг хангасан спортын талбай, гар бөмбөг, хөл бөмбөгийн талбай, одон бөмбөг, биллиардын өрөөтэй.

Зуны халуунд усанд орж сэлж, сэрүүцэх усан сантай.

Хүүхдийн насны онцлогт тохирсон сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, одон бөмбөгийн тэмцээн болон аэробика, усны аэробикийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг.

Байгалийн хол, ойрын аялалыг

   ·        “Үүргэвчтэй аялал”

   ·        “Эрдэнэсийн эрэл” нэртэйгээр зохион байгуулдаг.

Шилдэг авьяастан, гоцлол дуу, хөгжилтэй АХА, уран уншлага, уран жиргээ, Шилдэг онигоочин, хөгжөөнт бүжгийн тэмцээн, зуслангийн мисс, мистерийн тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна ээлж бүрийн 6 дахь “Дурсамж” өдөр “амьд хөгжмийн аянд бүжиглэн, хөгжилдөх боломжтой.

Манайх хүүхдийг тав тухтай орчинд амрааж, хөгжөөх нөхцөл болоцоогоор бүрэн хангагдсан.

Манай зусланд тавтай морилно уу.

 


 

 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

  • 1
  • 2
  • 3
Өмнөх Дараах

"Галакси" бүрэн дунд сургуулийн анги дэвших, сургууль төгсөх улсын шалгалт эхэллээ.

Давтлага болон шалгалтын хуваарийг О.Нандинцэцэг багшаас авна уу.  {phocagallery view=category|categoryid=2|imageid=110}

Дэлгэрэнгүй

"Галакси" бүрэн дунд сургуулийн 1-р ангийн сурагчид 2012 оны 12 дугаар сарын 13-нд Үсэглэлийн баяраа тэмдэглэлээ.

Манай сургуулийн 1-р ангийн сурагчид гуравхан сарын дотор орос, монгол хос хэл дээр уншиж, бичиж, бодож, ярьж сурцгаалаа.  Хүүхдүүд чөлөөтэй орсоор ярилцан, номоо уншин, тоогоо бодож, дуулж бүжиглэж, жүжиглэн багш нар эцэг эхээ баярлуулан өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа. Даасан ангиа 100 хувь...

Дэлгэрэнгүй

"Галакси" бүрэн дунд сургуулийн 2-р улирлын сурлагын амжилт 100 хувь амжилттай, 87 хувь чанартайгаар 2-р улиралдаа амжилттай суралцлаа.

2013 оны 12 дугаар сарын 21, 27, 24, 25-эы өдрүүдэд "ГАЛАКСИ" бүрэн дунд сургуулийн  сурагчид, "Эрдмийн цацраг" цэцэрлэгийн хүүхдүүд нь эцэг, эх, эмээ өвөөгийн хамтаар шинэ оноо угтах өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа. "Галакси" цогцолбор сургуулийн тэргүүний 10 сурагчдад БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр талархалын...

Дэлгэрэнгүй

"ГАЛАКСИ" бүрэн дунд сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид Цэцээ гүн рүү явган аялал хийж, байгалийн түүхийн музейг үзэж сонирхлоо.

 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр багш нарынхаа хамт Цэцээ гүн рүү явган аялал хийж, дараа нь байгалийн түүхийн музейг үзэж сонирхлоо. Энэ ажил нь География хичээлийн хүрээнд зохион байгуулагдсан болно.   Сургалтын алба

Дэлгэрэнгүй

"ГАЛАКСИ" бүрэн дунд сургуулийн сурагчид 1 дүгээр улирлаа 100 хувийн амжилт, 80 хувийн чанарын амжилттай төгслөө.

Нийт багш нар, сурагчиддаа сайхан амраад, эрч хүчтэйгээр 2-р улирлын хичээлдээ орохын ерөөлийг дэвшүүлье.  Сургалтын алба

Дэлгэрэнгүй

"ГАЛАКСИ" цогцолбор сургуулийн "АЛТАН НАМАР" баяр амжилттай болж өндөрлөлөө.

Алтан намар баяраар "Эрдмийн цацраг" цэцэрлэгийн хүүхдүүд орос, монгол хэлээр дуулж бүжиглэн, жүжигчилсэн тоглолт тоглосон нь эцэг эхчүүдэд маш ихээр таалагдлаа.   "ГАЛАКСИ" бүрэн дунд сургуулийн 1-5-р ангийн сурагчид орос, англи, монгол хэлээр тоглолт зохион байгуулж, гадаад хэлний болон урлагийн авьяас чадвараа...

Дэлгэрэнгүй

"Галакси" сургуулийн бага ангийн багш нар тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе !

Сүхбаатар дүүргийн багш нарын биеийн тамирын тэмцээнд багаараа 5-р байр эзэлсэн “ГАЛАКСИ” сургуулийн  Баасанжав ахлагчтай  багш нарын баг тамирчдад баяр хүргэе. Тус тэмцээнд шатрын төрлөөр Н.Намжилдорж мөнгөн медаль хүртлээ. Олс таталтын тэмцээнд багаараа хүрэл медаль хүртлээ. Гар бөмбөгийн тэмцээнд багаараа             5-р байр эзэллээ. Тэмцээнд...

Дэлгэрэнгүй

2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр сурагчид ээжийн баярын өдөрлөг зохион байгууллаа.

 2013 оны 3-р сарын 7-нд бүх ангийн сурагчдын дунд ээжийн баярын өдөрлөг болж өндөрлөлөө.   Сургалтын алба

Дэлгэрэнгүй

"ГАЛАКСИ" дунд сургууль бэлтгэл ангийн элсэлтээ авч эхэллээ.

 Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Орос сургууль, цэцэрлэгийн“Галакси”цогцолбор нь 14 дөх жилийнхээ бэлтгэл ангийн элсэлтийг авч эхэллээ.   Таны хүү охин энэ сургуулийг гурваас доошгүй гадаад хэлийг сайтар эзэмшсэн, математик, мэдээлэл зүйн гүнзгий мэдлэгтэй, урлаг гоо сайхны зөв таашаалтай хүн болж төгсөнө.     Утас: 99086644

Дэлгэрэнгүй